
Энэ нь нүдний дотоод даралт ихэссэнээс харааны мэдрэлийн эд эс гэмтэж, аажмаар хараагүй болгодог бүлэг өвчин юм. НЭЭЛТТЭЙ ба ХААЛТТАЙ ӨНЦӨГТ гэсэн 2 төрөл байна. Дэлхий дээр энэ өвчнөөр 22 сая хүн өвчилсөн ба Монголд төдийгүй дэлхийд сохролын 2 дугаар шалтгаан болж байна. Мөн өндөр хөгжилтэй оронд нүдний даралт өвчний 50% нь оношлогдоогүй байдаг.
Ямар шинж илрэх вэ?Нээлттэй өнцөгт нүдний даралтын үед ямар ч шинж илрэхгүй. Гэхдээ зарим хүмүүст нүд чинэрэх толгой өвдөх, бага зэрэг бүрэлзэх шинж илэрнэ.
Ямар эмчилгээ хийдэг вэ?Нүдний дусаалга, уух эм, лазер, нүдний мэс засал болон хавсарсан аргаар эмчилнэ. Бүх эмчилгээ нь цаашид хараа алдахаас хамгаалах зорилготой.
Глауком хэнд тохиолдох вэ?Хэнд ч тохиолдож болно. Мөн дараах шалтгаанууд их нөлөөлдөг.